“Болор сан” төвийн хүүхдүүд гэр бүлдээ очиж, өдгөө их, дээд сургуульд суралцаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний эхнэр Х.Болормаа нарын ажиллуулдаг байсан “Болор сан” асрамжийн төв “Хүүхдүүдээр алт угаалгаж байна” хэмээх тайлбар бүхий бичлэг өнгөрсөн долоо хоногт сошиал ертөнцөөр түгсэн. Тус бичлэг цацагдсаны дараа олон нийтийн болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Өнчин хүүхдүүдээр бизнес хийж байна” хэмээн иргэд багагүй бухимдсан билээ. Учир нь уг бичлэгт экс тэргүүн хатагтай Х.Болормаагийн төрсөн дүү бичигдсэн бөгөөд түүнчлэн нэгэн үе Ц.Элбэгдорж, Х.Болормаа нартай хамт зургаа авахуулж байсан балчир хүүхдүүдийг нэг бүрчлэн бичлэгт дүрсэлсэн нь олны анхаарлыг ихэд татсан юм.
Иймд бид тус бичлэгтэй холбогдуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын асрамж, халамжийн төвүүд, хувилбарт үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоход,
-“БОЛОР САН” АСРАМЖИЙН ТӨВИЙН ХҮҮХДҮҮД ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ БАЙГАА-
“Болор сан” асрамжийн төв нь 2016 онд үйл ажиллагаагаа явуулахаа больсон. Хэдийгээр үйл ажиллагаа нь зогссон хэдий ч, бид өнөөдрийг хүртэл тухайн асрамжийн төвд хамрагдаж байсан хүүхдүүдтэй холбоотой ажилладаг. Тус асрамжинд хамрагдаж байсан хүүхдүүд одоо бүгд их дээд болон ахлах сургуулиудад суралцаж байгаа. Хүүхдүүдээр алт угаалгасан эсэхийг бол мэдэхгүй юм. Дэлгэрэнгүй мэдээллийг манай даргаас авах боломжтой” гэв.
Иймд бид Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлын газрын орлогч дарга Н.Мандуултай холбогдож дараах мэдээллийг авсан юм.

-Сүүлийн үед сошиалаар “Болор сан” хүүхдийн төвийн удирдлагуудтай холбоотой бичлэг цацагдсан. Та үзэж амжсан уу?
-Үзсэн. Гэхдээ хүүхдүүдээр алт угаалгасан эсэхийг цагдаагийн байгууллага л шалгаж, тогтооно. Тухайн байгууллага нь 2006 оноос Улсын "Өнөр бүл” асрамжийн төвөөс хоёр бүлэг 24 хүүхдийг авч, асрамжийн үйлчилгээгээ эхлүүлж байсан. 2010-2016 онд хүртэл “Болор сан” хүүхдийн төв нэртэйгээр бие дааж үйл ажиллагаа явуулсан.
Харин 2016 оны зургадугаар сараас үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа албан ёсоор зарласан. Төв ажиллаж эхэлснээс хойш 28 хүүхдэд урт болон богино хугацааны халамжийн үйлчилгээ үзүүлсэн байдаг. 2016 онд төвийн үйл ажиллагаа албан ёсоор зогсох үед төвд 12 хүүхэд байрлаж байсан.
-ХОЁР ХҮҮХЭД ЭНЭТХЭГ УЛСАД СУРАЛЦАЖ ИРЭЭД. НИЙТ 9 ХҮҮХЭД АР ГЭРТЭЭ ОЧСОН-
-Тухайн төв үйл ажиллагаагаа зогсоосны дараа байрлаж байсан хүүхдүүдийг хааш нь шилжүүлсэн бэ?
-Байрлаж байсан 12 хүүхдээс 7-г нь ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Харин хоёр хүүхэд нь Энэтхэг улсад суралцаж ирээд мөн гэртээ очсон. Гурван хүүхэд нэг жилийн гэр бүлд түшиглэсэн үйлчилгээнд хамрагдсан. Сүүлд хоёр хүүхэд нэмэгдэж, нийтдээ 5 хүүхэд 2017 онд уг үйлчилгээнд хамрагдаж байсан юм билээ.
-Тэдгээр хүүхдүүд одоо хаана суралцаж байгаа вэ?
-Нэг хүүхэд нь МҮИС-д, гурав нь “Тэмүүжин өрлөг”-сургуульд сурч байгаа. Бусад хүүхэд нь МСҮТ-д суралцаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Төвийн зүгээс хүүхдүүдийг ар гэртээ нэгдэх үед нь хүүхэд тус бүрт тодорхой хэмжээний бодит дэмжлэгийг үзүүлсэн. Үүнд:
- Гэр, газар
- Хүүхэд тус бүрт 4 сая төгрөгийн хадгаламж
- Хүүхэд бүрт нэг, нэг тугалтай үнээ зэргийг олгосон байдаг.
Хэдийгээр албан ёсоор уг төвийн үйл ажиллагаа зогссон ч, тухайн үед тус төвд ажиллаж байсан нийгмийн ажилтантай нь өнөөг хүртэл холбоо харилцаатай байж, хүүхдүүдийн тухай мэдээллийг авдаг.
-Бидэнтэй ярилцаж мэдээлэл өгсөнд баярлалаа.
Ийнхүү бид тус төвд хамрагдаж байсан хүүхдүүдийн тухай мэдээллийг Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлын газрын орлогч дарга Н.Мандуулаас авсан юм. Мэдээллийн дагуу тухайн үед “Болор сан” хүүхдийн төвд нийгмийн ажилтнаар ажиллаж байсан н.Ундраатай холбогдохоор хэд хэдэн удаа залгасан боловч, утсаа авсангүй. Ямартай ч өдгөө тус төвд хамрагдаж байсан хүүхдүүд ар гэртээ очиж, их дээд болон ахлах сургуульд суралцаж буй гэнэ. Тухайн хүүхдүүдээр алт угаалгаж байсан эсэхийг бид эргэн мэдээлэх болно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өнчин хүүхдүүд гэртээ буцаж очсон нь гэдэг роман юм уу
Hudlaa shaaj bga ymaa.Elbegee al mungu olj boloh bvgdiig l hiideg hogiin g###g
Энэ нийтлэл харахаас худал байна гэдэг нь илэрхий байна. Тэр хүүхдүүд яасан талаар эрэн сурвалжлага хийх хэрэгтэй юм байна.
Tenegteed hun neg myy bol ter chigtee ydmaaraa myy bolgodog mongolchuudiin teneg emorliig yanaa
Үнэхээр тийм бол элбэгдо миний мөрөөдөж явдаг зүйлийг бүтээжээ. Аргагүй хувь тавилантай сайн эр юм даа. Бурхны өгсөн хишгийг буруу ашиглаж балрав даа эх орон нэгт минь. Эхний ээлжинд эхнэр үр хойчсоо бодох юм шүү . Үртэй хүний амь 3 тасрана
Элбэгээ чамд эрх мэдэл хүрэлцдэг юм бол Мананг сарниа. Эсвэл сарниахд нь тусал. Тэгвэл өвөг дээдэс үр хойчис тань олон үедээ талархана. Их Мөнгө ямар ч утга учиргүй штээ
Элбэгдорж авгайгаа дагуулж америкт очоод Реотинто-с андив нэрээр 2 сая доллар тус сангын нэрээр авсан тухай мэдээлэл гарч байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл авилгын мөнгөө угаахад тус санг ашигласан байж болзошгүй тул АТГ ШАЛГАХ Л ХЭРЭГТЭЙ.
Элбэгдоржоос Өөр ямар ерөнхийлөгч ийм сайн үйлс хийж байсан юмбэ.
9
Зөвхөн өндөрлөгт хүрэхийн тулд л Болор санг ажиллуулж байжээ гэсэн ойлголт төрлөө. Үнэхээр Монголын төлөө байсан юм бол одоо ч гэсэн өргөжин тэлж ажиллаж байх байсан. Эндээс үзэхэд хэрэгтэй цагтаа л хүүхдүүдийг ашигласан байна. Ядаж л үлдсэн 12 хүүхдээ насанд хүргэх ёстой биз дээ. Тэгээд ч эжий аавтай ар гэртэй хүүхдүүд байсан байна шүү дээ. Зүгээр л шоу.
Үнэхээр сайхан үйлс хиидэг хүмүүс.бусдад үлгэр дуурайлалтай ,манлайлсан явдал юм. Айн үйлсийг түгээж ,гэгээлэг сэтгэлийг бусдад хайрласан буянтнууд мөн.алт угаалгахийг үзүүлсэн бол ниыгмийн амьдралыг үзүүлсэн хэрэг. Би хү
Би хүүхдүүдээрээ алт угаахыг хиилгэж үзүүлэхсэн гэж боддог.10 жил үглэснээс илүү ниигмийг танихад тус болно
Элбэгдорж ерөнхийлөгч хэзээ ч тийм зүйл хийхгүй тийм хүмүүжил түүнд байхгүй байхаа
Болор сан яахав вэ???Дарханд Нарны хүүхэд гэдэг асрамжын газар наёанд хүрээгүй хүүхдээр машин угаалгөж мөнгө олж бна.
Их мөнгө ямар үедээ утга учиртай гэвэл түүнээс нийтээрээ ашиг хүртэх үед л гагцхүү жинхэнэ утга учиртай болно. Тиймээс хараал дагуулсан хууль бус их Мөнгө гэр бүлд чинь зовлон л авчирна. Номтойбаярыг хардаа. Шуналтай Аавынхаа золиос болжэ