Нийгмийн

Хамт олонтойгоо зугаалж явсан 24 настай иргэн усанд осолджээ

Хамт олонтойгоо зугаалж явсан 24 настай иргэн усанд осолдож амь насаа алдсан байна. Тодруулбал, Долоодугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Цагаан тохой” гэдэг газар “Ерөө байгалийн хишиг” ХХК-ийн 10 ажилтан зугаалж явсан гэлээ. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат 24 настай, эрэгтэй Б нь 17:00 цагийн орчим “Ерөө” голын усанд живсэн байна. Энэ тухай дуудлага мэдээллийг Онцгой байдлын газар 17:26 цагт хүлээн авч зургаан алба хаагч, Цагдаагийн газрын дөрвөн алба хаагч, “Ерөө байгалийн хишиг” ХХК-ийн 10 ажилтан, нийт 20 хүн, таван автомашинтай эрэл эхлүүлсэн. Гэвч иргэний цогцсыг долоодугаар сарын 16-ны өдрийн 08:24 цагт осолдсон газраас нь 200 метрийн зайд “Цагаан тохой” гэдэг газраас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button