НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Бүрэн дүлий иргэдийн сонсгол сэргээх мэс заслыг УНТЭ-т тогтмол хийж байна

Цахим орчинд “Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгддэг дунгийн суулгацын мэс заслын бүртгэл явагдаж байгаа тул хүүхэд болон олдмол сонсголгүй насанд хүрэгчдэд дуулгаарай” гэсэн зар түгжээ. Бид тус мэс засал нь ямар өртгөөр хийгддэг, жилдээ хэр олон хийгддэг зэрэг мэдээллийг дэлгэрүүлэхээр нэгдүгээр эмнэлгийн сонсгол судлаач эмчтэй холбогдлоо.

Энэхүү дунгийн суулгац нь энгийнээр хэлэхэд бүрэн сонсголгүй буюу бүрэн дүлий хүмүүсийг сонсдог болгодог мэс засал юм байна. Өртгийн хувьд нэг чихэнд 50 сая төгрөг бөгөөд ЭМД-аар 37.5 сая нь хөнгөлөгддөг аж. Иймд иргэд халааснаасаа 12.5 сая төгрөг төлнө.

No photo description available.

Тус мэс заслыг Монгол Улсад зөвхөн нэг болон хоёрдугаар төв эмнэлэг, хувийн хэвшлийн “MJJ” эмнэлгүүд хийдэг. Иргэд АНУ-ыг ихээр зорьдог ч нэг чихэнд 150 мянган ам.доллар /420 сая төгрөг/-ын өртөгтэй тусдаг аж.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг дунгийн суулгацын мэс заслыг тооны хязгааргүй, тогтмол хийдэг юм байна. Харин сонсголгүй иргэд, хүүхдүүд эмч, эмнэлгийн ажилтнуудтай холбогдож тодруулахад хүндрэлтэй байдаг тул цахим орчинд, уншдаг хэлбэрээр уг мэдээллийг түгээх нь чухал байдаг гэж албаны хүн онцоллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг 90087711, 90090009 утсаар холбогдож авах боломжтой.

Г.САНЧИРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button