Нийгмийн

МҮБХ Улсын начин Б.Бадрал агсны ар гэрт эмгэнэл илэрхийллээ

Монгол Улсын начин Б.Бадрал зуурдаар таалал төгсжээ. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул тэрбээр гэр бүлийн хамт нутагтаа явж байгаад Бэлтэсийн голын усанд осолдож, амь алдсан харамсалтай явдал болсон байна. 

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр тус аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Бөштигийн рашаанаас сум руу зорчиж явсан “Ландкрузер-80” автомашин Бэлтэсийн голын усанд долдугаар сарын 15-ны өдөр урссан бөгөөд хамт зорчиж явсан Б(26 настай, эмэгтэй, 5 сартай жирэмсэн) эсэн мэнд гарч, явганаар 16-ны өдрийн 23:00 цагт Хатгал тосгонд ирж Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх, аврах салбар, сумын аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн долдугаар сарын 17-ны өдрийн 09:27 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар автомашинд зорчиж явсан 4-49 насны таван иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 

Талийгаач Б.Бадрал нь 1996 онд Улсын баяр наадмаар тав даван шөвгөрч, Монгол Улсын начин цол авсан бөгөөд 2001 онд дөрөв давж, Хөвсгөл аймгийнхаа наадамд дөрвөн удаа түрүүлж таван удаа үзүүрлэж байв.

Түүний ар гэр, төрөл төрөгсдөд Монголын Үндэсний бөхийн холбоо "Хөвсгөлийн хүчтэн дэвжээнээс гүн эмгэнэл илэрхийллээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Их л дээрэлхуу хун байсан даа, Ум мааний бадминтоны хум

Зочин
Зочин

оркууд цөөрч л байвал сайн

зочин
зочин

энэ хөгийн бөхчүүд гэж ёстой муу хүмүүс бдаг шуналтай дээрэлхүү өөрийгөө аймаар мундаг гээд өөрийгөө бодцон новшийн хүиүүс бдаг

Холбоотой мэдээ

Back to top button