НИЙГЭМ
Өндөр настныг орхиж хөдөлсөн автобусны жолоочид хариуцлага тооцжээ

Цахим орчинд өндөр настныг хүлээж суулгалгүй буудлаас хөдөлж буй автобусны бичлэг түгж, нийгмийн сүлжээнд шүүмжлүүлээд байсан.
Тэгвэл Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өөрийн фэйсбүүк хуудаст тус автобусны жолоочид хариуцлага тооцсон тухай мэдээлжээ.
Тэрбээр, “Ахмад настан иргэнийг орхиж явсан нийтийн тээврийн автобусны жолоочид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, дахин зөрчил дутагдал гаргахгүй байхыг санууллаа.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад энэ төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байхыг анхаарууллаа.
Иргэд зорчигчид Та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдолоо 7004-4040 утсаар өгч байгаарай” хэмээн бичжээ.
Г.САНЧИРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгүй дээ. Иймэрхүү явдал их гардаг.
Ahmaduud joloochid mungu ugduggyi uchir avdaggyi Ynenshuu Oirhon irj yavsanch haalagaa haagaad yavaad ugdug Zaluus joloochid mungu ugch buur tedniig ii. Baidald hurgesen
Өө манийг дандаа л хаяж явдаг ш дээ бүр дасчихсаан
өвөл зогсоод наад хүнээ авчихаач гэхэд жолооч нь орж ирээд бөөн хэрүүл хийнэ гэх жишээтэй,
Нэг удаа нэг автобусны жолооч буудал дээр зогсож буй хэр нь хаалгаа онгойлгож өгдөггүй хаалттай байгаад байдаг балбаад нэмэргүй. Тэгэхээр нь тойрч урдуур нь орж очоод машиных нь дугаарыг хартал нээж өгч байгаа юм ! Ажлаа мэдэхгүй т1.
Jiremsen tom gedestei buudal deeree buuj chadku haalga haagdaad dunguj hudluhud n buuy geed orilson chin zogsohgui. Tgd gerlen dohion deer zogschoor n ochood buuy gsn chin daraagiih deer buu geed. Zuun 4zam.s jukov.n buudal zaitai bsan.