ДЭЛХИЙ

Хууль бус цагаачдыг тээвэрлэсэн Оросын далайчдад 253 жил хорих ял оноожээ

Грекийн шүүхээс хууль бус цагаачдыг тээвэрлэсэн хэмээх шалтгаанаар ОХУ-ын хоёр далайчинд тус бүр 253 жилийн хоригдох ял оноожээ. Ялын жилийг тэдний тээвэрлэсэн гэх цагаач хүн тус бүрийн тоогоор 7-12 жил оноосон нийлбэр нь 253 жил болсон аж.

Тэднийг хүний наймаа болон хууль бусаар хил нэвтэрсэн гэх хэргүүдэд буруутгаж яллажээ. Яллагдагчын зүгээс үүнийг үгүйсгэсээр буй бөгөөд гатлага онгоцоор жуулчдыг далайд аялуулах үед онгоц нь эвдэрч, улмаар түр зогсолт хийх үеэр хөвөгч завьтай хууль бус цагаачид завин дээр нь авирч гарч ирсэн хэмээх тайлбарыг өгсөн байна.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүний амины хэргээс ч урт хугацаа байна ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button