“Эстрад” оршихуй Х.Төмөрбаатар тэнгэрт дэвшлээ
Монголын эстрадын урлагийн үүсгэн байгуулагчдын нэг, МУГЖ Хайдавын Төмөрбаатар тэнгэрт дэвшжээ. Түүний “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг олон дуу монголчуудын чихэнд, сэтгэлд мөнхөрсөн билээ.
Түүний юунд ч үл баригдах хэв маяг, эрх чөлөөнд тэмүүлсэн уран бүтээлч сэтгэлгээ нь монгол урлагийн ертөнцөд дахин давтагдашгүй нэгэн өндөр дүүжлүүр дүр төрх, оршихуй болон үлдлээ. Социализмын үеэс л Улсын филармонийн “Соёл эрдэнэ”, “Баян Монгол” чуулгуудад гоцлол дуучин, уран сайхны удирдаачаар ажиллаж, тив дэлхийн олон уралдаан тэмцээнд түрүүлж, гайхагдан магтуулж байсан нь түүхийн хуудсанд арилж баларшгүй бичигдлээ.
Тэр энэ л чигээрээ гялалзсаар тэнгэрт тэр л янзаараа дэвшлээ.
Ум сайн амгалан болтугай
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.