НИЙГЭМ

“Яндантай барилга байгууламжид зөвшөөрөл олгохгүй”

Улаанбаатар хотын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтыг газраас өнөөдөр /2019.07.23/ мэдээлэл хийлээ.

Тус байгууллага нэг сарын хугацаанд иргэдийн эрүүл, аюулгүй орчин хөндөгдөж байгаа тохиолдлуудыг тухайн газар бүрт нь очиж судлан Улаанбаатар хотын хэмжээнд 5423 асуудал байна гэж тодорхойлсон гэв. Мөн холбогдох байгууллагуудтай хамтран асуудлыг судлах, зохих шийдвэрийг гаргах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.

Нийслэлийн газрын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар гэх мэт холбогдох байгууллагуудын 54 хүний бүрэлдэхүүнтэй судалгаа хийхэд Улаанбаатар хотын хэмжээнд барилгын гадна талын орчны аюулгүй байдал болон, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан тохиолдол 362 бүртгэгдсэн. Үнэхээр барилга байгууламжуудын гадна талын аюлгүй байдалд алдагдаж байна гэдгийг онцлон хэлж байлаа. Мөн сургууль, цэцэрлэгийн орчинтой холбоотой 250 гаруй асуудлууд байгаа аж. Нийт 5423 асуудлыг бүлэглэн холбогдох байгууллагууд гурван сарын дотор шийдэхээр ажиллана. Иргэдийн эрүүл, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байгаа асуудлууд дээр хяналт шалгалт тавих чиглэлийг барина гэв.

“Нийслэлийн иргэдийн хуулиар ямар байгууллага хашаа хайстай байх ёстой зохицуулалтыг хэлэлцэж батлуулсан. Үүнийг хэрэгжүүлэх болон байнгын ажиллагаатай хяналтын комиссыг бий болгохоор ажиллаж байна. Яндантай нэг ч барилга, байгууламжид зөвшөөрөл олгохгүй. Хашаан дотроо нүүрс түлдэг энэ явдлыг бүрэн зогсооно. Мөн хашаа, хайсны стандарт хангаагүй барилгуудад зөвшөөрөл олгохгүй байх гэх мэт чиглэлээр ажиллах зорилттой байна”

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн тамгын газар хамтран өнөөдрийн байдлаар 90 гаруй байршилд газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах ажиллагаа хийж, 140 гаруй нийтийн эзэмшлийн обьектийг чөлөөлсөн байна.

Аж ахуй нэгжүүд өөрсдийн эзэмшлийг хамгаалах зорилгоор янз бүрийн хэлбэр, хэмжээтэй хашаануудыг барьж байна. Үүнээс болж нийтийн эзэмшлийн газрууд хаагдах, хувь этгээдүүд зорчих боломжгүй байдал бий болж байна. Тийм учраас хашаа хайсны стандартыг тогтоох, түүнийг мөрдүүлэх ажил хийгдэж байна. Үүний хүрээнд Их, Бага тойруу дээр уг ажил хамгийн эхэлж хийгдэнэ. Зарим байгууллагын хашааг янзлуулах, хэрэв хашаа байх шаардлагагүй бол буулгах зэрэг арга хэмжээг авна  гэв.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button