Нийгмийн
ТАНИЛЦ: Сүүлийн 24 цагт дараах найман аймагт халдварын тохиолдол батлагдлаа

Хоногт 634 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 53734 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 589 нь Улаанбаатарт, 45 нь орон нутагт батлагдлаа. Тодруулбал,
- Эрдэнэт 3 тохиолдол
- Булган 18 тохиолдол
- Төв 12 тохиолдол
- Хөвсгөл 2 тохиолдол
- Говь-Алтай 2 тохиолдол
- Өвөрхангай 3 тохиолдол
- Завхан 1 тохиолдол
- Архангай 4 тохиолдол тус, тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагт 608 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 47356 болов. Харин хоёр хүн нас баржээ. Тодруулбал,
- Тавдугаар сарын 24-нд онош нь батлагдсан 72 настай эрэгтэй /Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан/
- Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан 62 настай эмэгтэй нас барлаа.
Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 255 боллоо.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.