УЛС ТӨР

Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгт гишүүдийн ирц хүрэхгүй байна

Өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны 12:00 цагаас эхлэх учиртай байсан УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилж, 16.00 цагаас эхэллээ. Уг хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар хуралдаанд ирээгүй байгааг УИХ-ын дарга зарлав. Үүний дээр АН-ын зөвлөл өмнө мэдэгдэж байсныхаа дагуу өнөөдрийн хуралдаанд оролцоогүй юм.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button