УЛС ТӨР

ЧУУЛГАН | Ц.Нямдорж: Энэ баян тарган гишүүдийг хуралд нь ирүүлмээр байна

НЭМЭЛТ: 12:20 цагт

-ГИШҮҮД БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭН, ҮГ ХЭЛЖ БАЙНА-

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Төслийн заалт тус бүр дээр гишүүд 10 минутын турш үг хэлж, байр сууриа илэрхийлж буй.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

"Би Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийж байгаа үйл явцыг өнөөдөр дөрөв дэх удаагаа харж байна. Санал нийлэхгүй зүйл байгаа ч, олонхоороо нэгдэж байгаа зүйл заалтуудыг дэмжээд явах байр суурьтай байгаа. Хуралд суухгүй байгаа гишүүдийг хуралд нь ирүүлмээр байна. Яагаад энэ хүмүүс хуралдаа ирдэггүй юм, хэн болчихсон юм бэ? Албан тушаалд томилох гэхээр ирдэг хэр нь ард түмний эрх ашиг ярихаар алга болдог. Бүтэн гурван жил унтлаа, болоо юм биш үү? Энэ баян, тарган гишүүдээ дуудаж, хурдан хуралд нь ирүүл гэсэн горимын санал гаргаж байна”

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

"Одоогийн хуулиар түр хороо байгуулаад явах боломж нээлттэй. Дүгнэлт гаргах, гэрч дуудах, шинжээч томилох гэсэн заалтыг эрс эсэргүүцэж байгаа юм. Бид хуулийн байгууллага байж яагаад шударгаар ажлаа хийж чадахгүй байна вэ гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Шударга ёсны хүсэмжлэл өндөр байгаа нь шударга шүүх, хуулийн байгууллагыг хүсэмжилж байна.

Шударга шүүх, хуулийн байгууллагатай байхын тулд хараат бус байдлыг нь Үндсэн хуульд хийх ёстой. Энэ нь өөрөө энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт гол, чухал зүйл нь юм”


ЭХЛЭЛ: 10.00 цагт

-УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС НЭГДСЭН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ-

УИХ-ын баасан гарагийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 80.3 хувийн ирцтэйгээр 10:00 цагт эхэллээ. Уг чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх юм.

Холбогдох төслийн заалт тус бүрийг хэлэлцэн, гишүүд 10 минутын турш үг хэлж, байр сууриа илэрхийлэх учир чуулганы хуралдаан сунжрах төлөвтэй байна.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нямдорж муу хятадын тагнуул, орон гэргүй,үзэх ТВ -гүй авилгаас төрсөн олигархи, шантаажин өвгөн битгий худлаа х**. Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлээгүйн төлөө Содбилэгээр тэжээлгэж байж юугаа яриад байгаа юм . Хоосон хонох чинь дутаа юу?

ХАРАМСАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ

ӨӨРИЙН бизнестэй ХҮН УИХ д зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөөл л ажиллаж байна. Нямдоржийн зөв. ӨӨРТ хамаагүй хуралд тэд суухгүй. ХҮМҮҮСЭЭ ирэх сонгуулаар ӨӨРИЙН бизнестэй хүмүүсТ БҮҮ саналаа өг. ЭХ орноо хөгжүүлэхэд БАЯН гишүүд тус болохгүй

Холбоотой мэдээ

Back to top button