НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана

9 дүгээр сарын 2-нд болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.

  • 10.00 цагт ЦССҮТ-д сар бүрийн 3-ны цусаа бэлэглэх өдөрлөг болно. Утас: 99550999
  • 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны өмнөх талбайд тус сургуулийн 2019-2020 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн ёслол болно. Утас: 99002019
  • 10:30 цагт Гадаад харилцааны яамны хэвлэлийн төвд Эрхүү мужид болсон усны үерт нэрвэгдсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх сайн үйлсийг зохион байгуулж оролцсон монгол иргэдэд Россотрудничество агентлагийн шагнал гардуулах ёслол болно.
  • 12.00 цагт Монголын уран зургийн галерейд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан МОНЦАМЭ агентлаг,  “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ.
  • 16.00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд БНСУ-д болсон морьт харвааны тэмцээнд амжилт гаргасан манай улсын тамирчид эх орондоо ирнэ. 
  • 18.30 цагт "Зайсан хилл" цогцолборт МҮОНРТ, ОХУ-ын “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлт болно.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button