Нийгмийн

Сүхбаатарын талбай руу харсан цонх, салхивчаа нээхгүй байхыг анхааруулж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол улсад албан ёсны айлчлал хийж буйтай холбогдуулан Төрийн тусгай хамгаалалтын газраас талбайн ойр ойрчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд

 "Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төрийн тэргүүнийг угтах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр болохтой холбогдуулан төрийн тусгай хамгаалалт зохион байгуулагдах тул аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тус өдөр Д.Сүхбаатарын талбай руу харсан албан тасалгаа, хонгил, хурлын болон үйлчилгээний танхимын цонх, салхивчийг нээхгүй байж, дээвэр лүү гарах хаалга, дээврийн хонгилын гарцыг цоожилж, дээвэр дээр засвар, үйлчилгээний ажил төлөвлөхгүй, явуулахгүй байх талаар нийт ажилтан, алба хаагчдад анхааруулах арга хэмжээ авна уу.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн манай шаардлагыг хүндэтгэн биелүүлэхийг хүсч энэхүү мэдэгдлийг хүргүүлэв" гэжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button