НИЙГЭМ
Завханд үхсэн шувууны тоо нэмэгдсээр 1521 болжээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутагт орших Бага нууранд үхсэн шувууны тоо нэмэгдсээр өчигдрийн байдлаар 1521 болжээ.
Анх бор галуу, цахлай, алаг нугас зэрэг 30 орчим шувуу үхсэн байсан бол хоёр хоногт үхсэн шувууны тоо ийн 50 дахин нэмэгдэж, төрөл зүйлийн хувьд гурав биш 16-д хүрлээ.

Энд шувуу үхэж байгааг анх 8 дугаар сарын 30-нд тус сумын засаг дарга мэдэж, 13:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байдаг.
Завхан аймгийн Онцгой комиссоос илгээсэн ажлын хэсэг Бага нуурын үхсэн шувуудаас шинжилгээнд илгээсэн. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хийж байгаа шинжилгээний хариу гараагүй байна.
Б.ГАНСҮЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.