УЛС ТӨР
Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэгт АН оролцохгүй

УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж буй. Уг хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын зөвлөл оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Тодруулбал, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
“Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийм байдлаар үргэлжлүүлж болохгүй. Олон санал унасан, гишүүдийн байр суурь нэгдмэл бус байгаа энэ үед хэлэлцүүлгээ үргэлжлүүлж болохгүй. Манай намын зүгээс гаргасан саналууд дэмжигдээгүй учраас Үндсэн хуулийн хэлэлцүүлэг АН оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Үүгээрээ бид ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байр сууриа дахин нотолж байгаа юм” гэлээ.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.