СПОРТ
Урианхай сурын харвааны тэмцээн маргааш эхэлнэ

Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш /2019.06.28/ нийслэлийн Сурын талбайд эхэлнэ. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 300 орчим харваач оролцохоор аймаг сумдаас ирсэн байна. Өнөөдөр уг тэмцээний техникийн зөвлөгөө болж, маргааш баг харвааны тэмцээн үргэлжилнэ. Харин цуваа харваа буюу ганцаарчилсан үзүүлэлт гаргах харваа энэ ням гаригт эхлэх аж.
Б.ГЭРЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.