Н.Энхбаяр: Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ үндсэн хууль санаачил

МАХН, ИЗНН, МНН, АТОЗН, ЭОНН, МХТН зэрэг 17 намын дарга нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн шинэчлэлтийг зогсоосон тул ард нийтийн санал асуулга явуулах үндэслэл гэж үзэж буйгаа илэрхийлэн, өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр,
МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР: МАН-ынхан Ерөнхийлөгчийг гуйж байгаад энэ төслийг боловсруулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэж хууль зөрчсөн үйл ажиллагаа болж байна. УИХ-ын гишүүдийн хугацааг нэмнэ, тоог нь нэмнэ гэж оролдоод уналаа. Намын тогтолцоог өөрчлөх гээд бүтэлгүйтлээ. Эд нар мундагтаа биш. Сэтгүүлчид, ард түмэн шүүмжилсэн учир ичсэн нүүрэндээ саналаа унагалаа. Ерөнхийлөгч өчигдөр төслөө татаж байгаагаа мэдэгдлээ. Болохгүй юмнаас өөрийгөө татаж авч байна гэж ойлгох хэрэгтэй.
Анхнаасаа хоёр төсөл хэлэлцэж, хууль зөрчсөн. Энэ хоёр нэгдээд, нэг төсөл боллоо гэж бодъё. Гэтэл Ерөнхийлөгч төслөө татаад авчихлаа. Ингэхээр одоо хэлэлцэх төсөл байхгүй болж байна. Төсөлд байхгүй юмыг юун санал асуулга руу оруулах гээд байгаа юм бэ? Үндсэндээ завхарсан ажил нь дуусч байна гэж ойлгох хэрэгтэй.
Өчигдөр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын мэдээллийг та бүхэн сонссон байх. "Манай намын гишүүд Ерөнхийлөгчийг гуйж байгаад энэ төслийг боловсруулсан юм" гэсэн. Ерөнхийлөгч рүү УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх эсвэл Үндсэн хуулийн ажлын хэсэгт байгаа ТББХ-н дарга С.Бямбацогт нарын л нэг орж гуйж таарна. Анхнаасаа заваан хуйвалдаан болсон гэсэн үг. Харин энэ заваан зүйлээс Ерөнхийлөгч гарч байна. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ үндсэн хууль санаачлах хэрэгтэй.
МОНГОЛЫН ХҮНИЙ ТӨЛӨӨ НАМЫН ДАРГА Х.БАТ-ЯЛАЛТ: Үндсэн хуулиа хэлмэгдүүллээ. Одоогийн УИХ Үндсэн хуулийн өөрчлөлт байтугай хуулийг хийж чадахгүй байна. Үндсэн хуулиа хэлмэгдүүллээ. Сая Ерөнхийлөгч нь төслөө татаж авснаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай ойлголт одоо зогссон. Одоо бүр хэлмэгдүүлэлтийн технологи бий болсон байна шүү дээ. Эхлээд хэвлэл мэдээллээр баахан худал мэдээлэл цацаж цацаж байгаад дараа нь ялладаг. Тиймээс энэ хэлмэгдүүлэлтээс ангижрахын тулд, нийгэмд шударга ёс тогтоохын тулд бид нэгдэж байна.
ИЗНН-ЫН ДАРГА Н.ГАНХУЯГ: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх гэсэн оролдлого мухардалд орлоо. Энэ бол 2016 оны сонгуулиар Үндсэн хуулийг өөрчлөх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн МАН бэлэн бус байгааг харуулж байна. 1992 оноос хойш ямар өөрчлөлт оров. Иргэд эрх тэгш амьдрал, амгалан тайван амьдралыг л хүсч байна. Гэтэл Ардын намынхны зорилго иргэдийн хүслээс огт өөр буюу сандал суудлын төлөө, хэн нь эрх мэдэлд хүрэх вэ гэсэн өрсөлдөөн байсан нь бүтэлгүйтлээ. Ингэснээр бид эрх баригчдын жинхэнэ нүүр царайг харлаа гэсэн байр суурийг илэрхийлэв.
Г.ИТГЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Н.Энхбаяр саяхан л ерөнхийлөгч хууль зөрчиж ҮХ-д өөрчлөлт оруулахыг санаархлаа гээд л байсан одоо болохоор юу яриад байгаамбэ?! Н.Энхбаяр их үөнөжээ?!
Н.Энхбаяр саяхан л ерөнхийлөгч хууль зөрчиж ҮХ-д өөрчлөлт оруулахыг санаархлаа гээд л байсан одоо болохоор юу яриад байгаамбэ?! Н.Энхбаяр их үөнөжээ?!
Н.Энхбаяр саяхан л ерөнхийлөгч хууль зөрчиж ҮХ-д өөрчлөлт оруулахыг санаархлаа гээд л байсан одоо болохоор юу яриад байгаамбэ?! Н.Энхбаяр их үөнөжээ?!