Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ:ШӨХТГ-аас хэвлэлийн хурал хийнэ

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

08:30 цагт Туушин зочид буудалд Азийн хөгжлийн банк (АХБ) болон Монгол Улсын Сангийн яамнаас хамтран зохион байгуулж буй АХБ-тай хувийн хэвшлийн салбарын хамтран ажиллах боломжууд семинар болно.

09:00 цагт МУИС-ийн Номын санд  Хотын хөгжлийн форум-2019 олон улсын бага хурал зохион байгуулна.

09:00 цагт Blue sky зочид буудалд Монголын музейн салбарын ажилтнуудын чуулга уулзалт эхэлнэ. Утас: 99849000

10:00 цагт Хангарди ордонд Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдана. Тус хурлаар нийт 15 асуудал хэлэлцэнэ. Утас: 70119921, 80020878

11:00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 70001286

11:00 цагт Монголбанкинд тус банкнаас хэрэгжүүлж буй "Үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр"-ийн хэрэгжилт болон цаг үеийн зарим асуудлаар мэдээлнэ. Утас: 80117121

11:00 цагт МУИС-ийн номын санд Оросын цэргийн архивын ажилтан түүхч архивч Трифонов Халхын голын түүхийг тодруулахуй лекц уншина.

11:00 цагт ЦССҮТ-д Чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр зохион байгуулах ач холбогдол, давуу тал, бэрхшээл сэдэвт олон улсын сургалт семинар болно.

11:00 цагт НҮБ-ын байранд НҮБ-ын Гадаад өр ба хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски судалгааны урьдчилсан дүгнэлтээ танилцуулна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button