Нийгмийн

СЕНТЕРРАГОУЛД МОНГОЛИЯ: Хохирлоо нэхэмжлэх болно

Засгийн газраас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших "Ноён уул"-ыг тусгай хамгаалалтад авч Дархан цаазат газар болгон ангилал ахиулахаар болж, “Сентеррагоулд монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиглэлийг холбогдох газруудад өгөөд буй.

Үүнтэй холбогдуулан, “Сентеррагоулд монголия” компаниас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ " Сентеррагоулд Монголия ХХК нь 1998-2016 онд буюу 18 жилийн турш олон улсын стандарт, Монгол улсад дагаж мөрдөгддөг холбогдох бүхий л дүрэм журмын хүрээнд хайгуул хийхийн сацуу 100 гаруй сая ам.доллар зарцуулан холбогдох төрийн байгууллагаар үндсэн ордын нөөцийг батлуулж, бүртгүүлсэн байдаг.

...Монгол Улсын нэгдэн орсон Хөрөнгө Оруулалтыг харилцан хамгаалах тухай Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Компанид үүссэн, ирээдүйд үүсэх бодит хохирлоо нэхэмжлэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж онцолжээ.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button