Нийгмийн

Динозаврын ясыг хууль бусаар тээвэрлэж, өндөр үнээр зарахыг оролджээ

“Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс хэсэг бүлэг хүн палеонтологийн олдвор болох динозаврын бүтэн ясыг хууль бусаар хадгалж байгаад Улаанбаатар руу тээвэрлэн авч явсан” тухай тус аймгийн иргэнээс цагдаагийн байгууллагад мэдээлэл иржээ.

Үүний дагуу шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй, Өмнөговь аймгийн харьяат иргэн Б, М, Ч, Б, Ө нар бүлэглэн динозаврын бүтэн  ясыг бусдад өндөр үнээр зарж борлуулах гэж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн таслан зогсоосон байна.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.

Урьдчилсан байдлаар тус олдвор нь хожуу цэрдийн цаг үед амьдарч байсан өвсөн тэжээлт протоцератопс үлэг гүрвэлийн олдвор байж болзошгүй байгаа гэнэ.

Л.САРУУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗАЗЗЗА УЛСДАА ТУШААХ ГЭЭД ЯВЖ БАЙСАН Ч ЮМ БИЛ ҮҮ? ХЭН МЭДЛЭЭ ЭНИЙГ ӨНДӨР ҮНЭЭР ХЭН Ч АВАХГҮЙ АЙМААР ТОМ ХЭРЭГ ИЛРҮҮЛЖЭЭ ЭНИЙГ ИЛРҮҮЛСЭН ХҮМҮҮСТ НОБЕЛИЙН ШАГНАЛ ӨГӨӨЧ

Холбоотой мэдээ

Back to top button