“Хоёр айл дундаа нэг талх аван, хуваагаад хэрэглэж байна”

“Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-оос “Үнийн өсөлтийн хөөрөгдөл” сэдвээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Засгийн газар болон Ерөнхий сайдад хуулийн дагуу шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн юм.
Энэ үеэр “Үнийн хэт хөөрөгдөл иргэдийн амьдралыг туйлдаж байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулж үнийн хөөрөгдлийг таслан зогсоох хүртэл төрийн ордны баруун хаалган дээр гарын үсэг цуглуулна.
Дотооддоо үйлдвэрлэдэг мах, сүү, талхны үнэ яагаад өсөж байгаа талаар тайлбар нэхэж байна.
Амныхаа зоргоор хөлсөө нэмж буй хэсэг бүлэг тээвэрчдээс болж үнийн хөөрөгдөл дэндлээ. Сүүлийн хоёр жилд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр хэрээс хэтэрч байна. Гэр хороолол, захын дүүргүүдэд хоёр айл дундаа нэг талх аваад хуваагаад хэрэглэж байна. Ард иргэд чинь бүсээ чангалсаар бүр эцэстээ туллаа, туйлдлаа.
Уг асуудалд хамаарал бүхий байгууллагууд нь хяналт шалгалт хийж, яаралтай үнийн хэт хөөрөгдлийн асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байна” гэв.
Л.САРУУЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 айл талхыг хувааж авч байна гэж ямарч баримтгүй худлаа хуцаад байгаарай өөрсдөө амьдалдаа арчаатай байгаач халамж харж хэвэх хэрэггүй
ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭУ БАЙГАА НЬ ҮНЭН ГЭХДЭЭ ТУЙЛДАА ТУЛЧИХААГҮЙ БН 1 АЙЛ ӨДӨРТ 1 ТАЛХ АВАХАД САРД 1500× 30= 45000 БОЛНО ХҮҮХДИЙН МӨНГӨ ГЭЭД САРД 100000 ТӨГ ӨГЧ БН . 3 ХҮҮХЭДТЭЙ АЙЛ 300000 . ӨДӨРТ 6000 ТӨГ МАХ АВАХАД 180000 БОЛНО ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЖ СУР АЖИЛ ХИЙ АЖИЛГҮЙ АНХИАГҮЙ ХҮН ЯДУУ БАЙДАГ .