Нийгмийн
ДАШТ: Г.Баярхүү хоёрдугаар тойрогт яллаа

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ ОХУ-д үргэлжилж байна. 20 дахь удаагийн тус тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлагад долоон ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 69 кг-д өрсөлдсөн “Ширэн бээлий” клубийн тамирчин Г.Баярхүү хоёрдугаар тойрогт Тайваний боксчин Пан Хун-Минийг 5:0-ээр яллаа. Эхний тойрогт гоц мөргөсөн тэрбээр дараагийн тойрогт Йордан, Энэтхэгийн тамирчдын ялсантай нь өрсөлдөнө.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.