Нийгмийн
ТЕГ-аас өмгөөлөгч Б.Баасанцогт болон зэвсэгт этгээдүүд баривчилсан талаар мэдээлэл хийнэ

ТЕГ-аас өмгөөлөгч Б.Баасанцогтыг өчигдөр орой гэрээс нь баривчилсан талаар бид мэдээлсэн. Түүнийг оройн 21.00 цагийн үед гэнэт ажиллагаа явуулж баривчилсан бөгөөд ямар шалтгаанаар гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Тэгвэл өнөөдөр 11:00 цагаас ТЕГ-аас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл хийх зар тараажээ. Энэ үеэрээ Б.Баасанцогтыг ямар шалтгаанаар баривчилсан талаар мэдээлэл өгөх юм байна.
Түүний хувьд орон сууцны хяналтын камерын бичлэгт зүй бус үйлдэл гаргаж буй нь ил болсон. Түүнээс хойш хууль хяналтын байгууллагад шалгуулж буй хэрэг хэрхэх нь тодорхойгүй байсаар өдий хүрсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.