Нийгмийн
“Монголын төмөр зам”-ын дарга Б.Цэнгэл ажлаа өгч, У.Хүрэлсүхийн зөвлөх болжээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга Б.Цэнгэл албан ажлаа хүлээлгэн өгч, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн улс төрийн зөвлөх болжээ. Тэрбээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсаны дараа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн даргаар ажиллаж эхэлсэн нэгэн юм.
Б.Цэнгэл нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн дотны найз нарын нэг бөгөөд МАН дахь Зүүний хүчний холбооны дэд тэргүүн билээ. Тэрбээр Дархан аймагт нэр дэвших хүсэлтэй явдаг талаар намынхан нь ярьдаг.
Б.Цэнгэлийг ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан, нөхөн томилгооны асуудал яригдаж байгаа аж.
Г.ИТГЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.