НИЙГЭМ

Хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг олгох тоглоомын төв нээжээ

Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт, сэрэмжлүүлэг, сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. 

Гэвч Монгол Улсад жилдээ 1,000 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтдэг бөгөөд 50-60 хүүхэд амь насаа алддаг гэсэн харамсалтай мэдээлэл бий.

Хүүхдийг багаас нь замын хөдөлгөөнд зөв соёлтой, аюулгүй оролцох дадал хэвшлийг суулгах, дүрмийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор "Висе интернейшнл" ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд замын хөдөлгөөнийг модул сургалтаар хүүхдүүдэд олгох төвийг нээжээ.

Хүүхдүүд энэ төвөөр дамжуулан замын хөдөлгөөний мэдлэг мэдээлэл, дадал хэвшлийг төлөвшүүлэх боломжтой.

Тоглоомын төвийг хүүхэд тоглох явцдаа замын хөдөлгөөнд оролцох, машин барих, замын хөдөлөгөөний мэдлэг, мэдээллийг авах боломжтой гэнэ.

Нэг удаа 20 хүртэлх хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 2-12 насныхан тоглох боломжтой. Эл тоглоомын төв баруун дөрвөн зам,  МҮЭСТО-ны зүүн талд байрладаг.

Б.ГАНСҮЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button