НИЙГЭМ

13 давхраас үсрэх гэж байсан согтуу иргэний амийг аварчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн  IV хороонд 13 давхар орон сууцны байрны 13 дугаар давхраас нэгэн иргэн  үсрэх гээд байна гэсэн дуудлага есдүгээр сарын 16-ны өдрийн 17.13 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 5 км зам туулан 17:20 цагт очиход тус байрны оршин суугч иргэн 41 настай эрэгтэй Т согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үсрэх гэж байв.

Аврагчид түүнийг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. 

Б.ГАНСҮЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button