УЛС ТӨР
Засгийн газар хуралдаж байна
Өнөөдөр /2019.09.18/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болжээ. Үүнд цахим худалдааны улмаас зөрчигдөх эрхийг хамгаалах заалтыг оруулсан байна.
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
| 1. | Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл | Ө.ЭНХТҮВШИН |
| 2. | Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улс болон БНЭУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
| 3. | Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл | Н.ЦЭРЭНБАТ |
| 4. | Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай | Н.ЦЭРЭНБАТ |
| 5. | Монгол, Украйны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл | Д.ЦОГТБААТАР |
| 6. | Монгол Улсын 2020 оны төсвийн тухай | Ч.ХҮРЭЛБААТАР |
| 7. | Төслийн жагсаалт батлах тухай | Ч.ХҮРЭЛБААТАР |
| 8. | Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хэлэлцээрийн төсөл | Ч.ХҮРЭЛБААТАР |
| 9. | Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай | Х.БАДЕЛХАН |
| 10. | Тогтоолд өөрчлөлт оруулах, тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай | Б.ЭНХ-АМГАЛАН |
| 11. | Бичил уурхайн талаар авах зарим арга хэмжээний тухай | Д.СУМЪЯАБАЗАР |
| 12. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
| 13. | Газар тариалангийн үйлдвэрлэлийн ургац хураалтын ажлын явцтай МУ-ын Ерөнхий сайд танилцсан дүнгийн талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
| 14. | Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
| 15. | Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар | С.ЧИНЗОРИГ |
| 16. | “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, “Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар | Ц.ДАВААСҮРЭН |
| 17. | Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын орлогыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх талаар | Ц.ДАВААСҮРЭН |











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.