Нийгмийн

Хандив гуйж, 500 иргэнээс таван сая төгрөг залилсан иргэнийг торгожээ

Баянгол дүүргийн прокурорын газраас олон нийтийн сүлжээнд хуурамч зар түгээж нийт 500 иргэнийг залилан мэхэлсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүллээ.

Тодруулбал, иргэн М.Г нь олон нийтийн сүлжээнд бусдын өвчтэй хүүхдийн зургийг байршуулж, эмчилгээний зардалд зориулан хандив тусламж гуйсан утга бүхий худал мэдээлэл тараан, өөрийн банкны дансаар нэр бүхий 500 иргэнээс нийт 5 сая гаруй төгрөгийг шилжүүлэн авч, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх хэргийг хянан хэлэлцээд, иргэн М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогыг албадан гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Иймд иргэд хандив, тусламж хүссэн зар мэдээллийн үнэн эсэхийг нягталсны үндсэн дээр бусдад мөнгө хандивлаж байх, танихгүй хүнийг фэйсбүүкийн найзаар хүлээн авахгүй байх, хувийн мэдээллээ нууцлахад анхаарах, мөн “зээл өгнө, мөнгө явуулсан, та азтан боллоо” зэрэг агуулгатай мессеж, мэдээлэлд сонор сэрэмжтэй хандаж, гэмт хэрэгт өртөхөөс болгоомжлоорой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button