Нийгмийн

Булган аймагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээ

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар тавдугаар сарын 02-ны өдрийн 15:40 цагт гарсан. Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286 дугаар ангийн алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байсан бөгөөд нэмэлтээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын 20 алба хаагч “МИ-171Е” загварын нисдэг тэргээр Улаанбаатар хотоос 05.03-ны өдрийн 07:00 цагт нислэг үйлдэж, тухайн өдрийн 15:50 цагт цурамд оруулсан байна.

Урьдчилсан байдлаар түймрийн урт 1.8 км, өргөн 300 метр орчим урттай, цурам дотор уугьж байгаа унанги моднуудыг цэвэрлэх ажиллагаа явагдаж байгаа аж.

Г.ХОНГОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button