Нийгмийн
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван настай хүүхэд голд живж, энджээ
“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ховд голд хүүхэд живж нас барсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 25-ны өдрийн 13:10 цагт иржээ.
Дуудлагын дагуу шалгахад тус суманд оршин суух таван настай, эрэгтэй Р гэх хүүхэд голын эрэгт тоглож байгаад усанд живж нас барсан байна.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй байх, тэдэнд учирч болох эрсдэлийн талаар сайтар тайлбарлан ойлгуулж эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.
Г.ЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.