СПОРТ
Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр А.Ганбаатар сонгогдлоо
Монголын хөлбөмбөгийн холбооны VIII сонгуульт их хурал өнөөдөр /2019.06.19/ Худалдаа Аж үйлдвэрийн танхимд болж байна. Энэ удаагийн хуралд 52 төлөөлөгч болон ажиглагч нар оролцож байна. Хурлаар холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар дахин сонгогджээ. Энэ удаа түүнээс өөр ерөнхийлөгчид нэр дэвшигч тодроогүй байна. Ингэснээр Монголын хөлбөмбөгийн холбоог А.Ганбаатар 2023 оныг хүртэл удирдахаар болжээ. А.Ганбаатарт өнгөрөгч дөрөвдүгээр сард Малайзын Куала-Лумпур хотод болсон Азийн хөлбөмбөгийн холбооны 29 дүгээр их хурлаар Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Г.ИТГЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.