СПОРТ

Т.Мөнхзул ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Шинтай хотод насанд хүрэгчдийн ААШТ болж өнгөрсөн. Уг тэмцээнд манай улсаас Т.Мөнхзул оролцож хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэрбээр Монгол улсаас эмэгтэй шатрын төрөлд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж буй анхны тамирчин болж байгаа юм.

Мөн уг тэмцээнд Их мастер Б.Мөнгөнтуул оролцсон бөгөөд 5,5 оноогоор есдүгээр байр, ОУМ С.Билгүүн 5,0 оноогоор 31-р байр, ДШХ-ны мастер Г.Амартүвшин 4,0 оноогоор 55-р байр, ОУМ Н.Баттулга 3,0 оноогоор 69-р байр эзэлжээ. Энэ ангилалд нийт 74 шатарчин өрсөлдсөн байна.

Б.ГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button