FIBA 3х3: Манай эмэгтэй шигшээ олимпын чансааны гуравдугаарт бичигдлээ

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос FIBA 3х3 сагсан бөмбөгийн хэд хэдэн том тэмцээн зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор шигшээ багуудын чансаанд өөрчлөлт гарлаа.
Энэхүү чансаа нь “Токио 2020” олимпын наадмын эрх авахад шууд нөлөөлөх болно. Энэ оны 11 дүгээр сарын 1-нд олимпын чансааны оноо өгөх тэмцээнүүд өндөрлөж, эцсийн чансаа гарна. Чансааны эхний гурван байрт бичигдсэн багууд Токиогийн олимпид эрхээ оролцох эрхээ шууд халааслах юм.
Шинэчлэгдсэн чансаагаар эмэгтэйчүүдийг ОХУ-ын шигшээ баг тэргүүлсэн бол хоёрдугаарт Хятадын баг эрэмбэлэгдэв. Харин манай эмэгтэйчүүдийн шигшээ баг чансааны 3-т бичигдэж эхэллээ.
Эмэгтэй
1. ОХУ – 7.623.854 оноо.
2. Хятад – 7.427.962.
3. Монгол – 5.846.016.
4. Румын – 4.804.469.
5. Франц – 4.406.104.
U23 эмэгтэй
1. Хятад – 6.111.343.
2. ОХУ – 5.708.515.
3. Монгол – 4.699.503.
4. Румын – 2,690.698.
5. Франц – 2.535.477.
U18 эмэгтэй
1. Хятад – 3.351.867.
2. ОХУ – 2.585.379.
3. Франц – 1.263.229.
4. Монгол – 1.068.323.
5. Индонез – 862.161.
Эрэгтэйчүүдийн чансааг энэ төрөлд дэлхийг олон жил хошуучилж байгаа Сербийн баг хошуучилсан хэвээр байна. Харин удаах байруудад ОХУ, Словений баг жагсжээ.
Эрэгтэй
1. Серби – 33.772.680.
2. ОХУ – 28.507.550.
3.Словен– 20.466.865.
4. Хятад – 20.362.640.
5.Монгол– 17.251.530.
U23 эрэгтэй
1. ОХУ – 19.113.695.
2. Хятад – 11.734.380.
3. Катар – 10.999.260.
4.Монгол– 10.635.773.
5.Голланд – 7.424.855.
U18 эрэгтэй
1. Хятад – 4.987.905.
2. ОХУ – 4.543.865.
3.Доминикан-2.594.847.
4. Словен – 2.542.275.
5. Латви – 2.277.910.
7. Монгол – 2.220.341
Холимог чансаа
1. ОХУ – 14.742.367.
2. Хятад – 12.298.492.
3. Монгол – 10.042.546.
4. Япон – 7.896.319.
5. Румын – 7.252.077.
Б.ТОГТУУН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.