УРЛАГ

"Трио" УСК “Тайландын Олон улсын кино наадам-2022”-д нэр дэвшжээ


Найруулагч Д.Баттөмөрийн "Трио" уран сайхны кино “Тайландын Олон улсын кино наадам-2022”-ын “Шилдэг Олон улсын кино” төрөлд нэр дэвшжээ. Энэхүү наадам нь есдүгээр сарын 15-19-ны хооронд
Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдах аж.

Үүнээс гадна тус "Трио" уран сайхны кино

  • 2022.10.07-09-ны өдрүүдэд АНУ-д болох “Palm Springs International Down Syndrome Film Festival”-д
  • 2022.10.14-23-ны өдрүүдэд Бүгд найрамдах Польш улсад болох “Варшавын Олон Улсын кино наадам”-д
  • Эстоны алдартай "Хар шөнө" кино наадамд оролцох урилга аваад буй билээ.

Энэхүү уран бүтээл нь даунтай хүүхэд тоглосон анхны монгол кино юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button