Нийгмийн

Уулчин Б.Бумхишиг маргаашийн онгоцоор эх орондоо ирнэ

Киргизстан, Тажикстаны нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байсан.

Монголын уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржийн хамтаар баг бүрдүүлэн аврах ажиллагааг эхлүүлж, уулчин залууг авраад буй юм.

Түүнийг өчигдөр /2022.09.14/ Оше хотын эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд урдчилсан байдлаар гуравдугаар зэргийн хөлдөлттэй болох нь тогтоогоод буй.

Бид Х.Бумхишигийн ар гэрийнхэнтэй холбогдож биеийн байдал болон бусад мэдээллийг тодрууллаа.

Ингэхэд "Эмнэлэг эмийн эмчилгээтэй байгаа. Сэтгэл санаа нь тогтвортой байна лээ. Бид холбогдсон. Маргаашийн онгоцоор эх орондоо ирнэ. Ирээд шууд ГГСҮТ-д эмчилгээ хийлгэнэ. Онгоц маргааш орой 20.40 цагийн үед газардах байх" гэх мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улсынхаа д�##�бааг барихгүй дээ. Амжилт хүсье!

Зочин
Зочин

Хөөрхий дээ хурдан эмчилгээндээ ороосой

Зочин
Зочин

Хурдан эдгээрэй

Зочин
Зочин

huchtei bgaarai

Зочин
Зочин

Bien sain bodoooroi

Холбоотой мэдээ

Back to top button