НИЙГЭМ
Энхтайваны өргөн чөлөөний замын баруунаас зүүн чиглэлийг түр хаана

Энхтайваны өргөн чөлөөний замын баруунаас зүүн чиглэлийг 2019 оны 10 дугаар сарын 5-ны 23:00 цагаас 2019 оны 10 дугаар сарын 6-ны 07:00 цаг хооронд түр хаахаар болсон байна.

Энэ хугацаанд Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, 39 дүгээр байр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийхээр болжээ.
Бүтээн байгуулалтын ажлыг Улаанбаатар хотын захирагчийн албанаас зөвшөөрөл авсны дагуу хийж байгаа аж.
Иймд жолооч нарыг уг замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: ТЦА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.