НИЙГЭМ
Аав, хүү хоёрыг хөнөөсөн баавгайг БАРИАГҮЙ байна гэв

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт гэртээ унтаж байсан аав, хүү хоёрыг тэнэмэл баавгай барьж, амь насыг нь хөнөөсөн гэх хэрэг өчигдөр /2019.10.04/ гарсан. Үүнээс улбаалан тус аймагт онцгой байдал зарлаж, оршин суугчдад баавгайн эсрэг буу ашиглахыг зөвшөөрөөд байгаа.
Тэгвэл энэ явдлын талаар Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргилоос тодруулахад тэрбээр, "Иргэн рүү дайрсан гэх баавгайг бариагүй, барих боломжгүй. Ямар ч байсан бүхий л арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна" гэсэн хариуг өгсөн байна.
Х.ЭРХЭС
ЭХ СУРВАЛЖ: ISEE.MN











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.