НИЙГЭМ

Баавгайтай холбоотой асуудлаар ажлын хэсэг хуралдаж байна

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тушаал гаргаж, сүүлийн үед зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирэх болсон, нүүдлийн шувууд олноор үхэж буй тохиолдол ихэссэнтэй холбогдуулан учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, биотехникийн арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэн, мэргэжлийн байгууллагад зөвлөмж чиглэл өгөх үүрэг бүхий байнгын ажлын хэсгийг байгуулсан. Aжлын хэсгийнхэн яг одоо хуралдаж байна.

Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтнүүд, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн, Мал эмнэлгийн ерөнхий газрын Хил дамжин халдварладаг гоц халдварт өвчин зэрлэг амьтны өвчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, МХЕГ-ын Мал амьтны эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал харицсан мэргэжилтэн, Нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн болон зарим Тусгай хамгаалалттай захиргаадын дарга нар багтаж байгаа юм.

Хуралд Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн хүндэт Ерөнхийлөгч, баавгай судлаач Харри Ренолдс хүрэлцэн ирж, үүссэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авч болох талаар зөвлөлдөж байна. Ажлын хэсгийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийг орон нутгийн удирдлагуудад хүргүүлж, шуурхай арга хэмжээ авч ажиллах юм.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button