Угаартаж нас барсан иргэдэд эмгэнэл илэрхийлж, 1008 зул өргөнө

“Гэр хороолол хөдөлгөөн” ТББ болон сэтгүүлч эмэгтэйчүүд маргааш буюу энэ сарын 11-ний 18.00 цагт Сүхбаатарын талбайд сайжруулсан түлшинд угаартан амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлж 1008 зул өргөхөөр болжээ.
Монгол Улсын хэмжээнд 2016-2017 онд 244 хүн, 2017-2018 онд 27 хүн утаа, угаараас хордож эмнэлэгт ханджээ. Гэтэл 2019 оны аравдугаар сарын эхний 10 хоногт 170 хүн угаартаж эмнэлгийн тусламж авсан байна.
Хурлын үеэр сэтгүүлч О.Батханд “Бид өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг ямар нэгэн улс төртэй холбогдуулан зохион байгуулаагүйг онцолъё. Амиа алдсан иргэдийн тухай мэдээлэл сэтгүүлч ээж нарын сэтгэлд айдас, харуусал төрүүлж байна. Тиймээс тэдгээр долоон иргэний гэгээн дурсгалыг хүндэтгэн зул өргөхөөр боллоо” гэв.
Мөн “Гэр хороолол хөдөлгөөн” ТББ-ын гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг “Аливаа нэг эм бэлдмэлийн туршилтыг амьтан дээр хийж үзээд тохирохгүй бол туршилтыг зогсоодог байтал, сайжруулсан түлш хэрэглэсэн иргэд амиа алдаад байхад цааш үргэлжлүүлсээр байгаад харамсаж байна. Шаардлага хангаагүй сайжруулсан түлш хийсэн, хэрэгжүүлж ажилласан Улаанбаатар хотын Засаг дарга огцрох ёстой. Бид үүний төлөө тэмцэнэ. Удахгүй жагсаалынхаа товыг зарлах болно” хэмээлээ.
Н.ГАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Allopurinol And Amoxicillin Amoxicillin Treats Sinus Infection [url=http://cialibuy.com]Cialis[/url] Zithromax Next Day Delivery
Macrobid 100mg How To Buy Free Consultation Viagra Plus Priligy Synthroid [url=http://cialibuy.com]Cialis[/url] Venta De Viagra En Internet
Levaquin Ups Internet Next Day [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Alli In Uk Cialis Algodones
Brand Viagra [url=http://cheapcialisir.com]Cialis[/url] Prezzo Levitra In Chimica generic cialis canada Acyclovir Pills For Sale In U.S.
Comprar Levitra 20 Mg http://buyciallisonline.com/# - Cialis Levitra Tiempo De Duracion Cialis Viagra Farmacia