УЛС ТӨР

Улаанбаатар, Нур-Султан ах, дүү хотын харилцаа тогтоолоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. 

Түүнийг Казахстаны Засгийн газрын ордны үүдэнд тус  улсын Ерөнхий сайд А.У.Мамин угтан авч, ганцаарчлан уулзсан юм. Тэд дараах албан ёсны хэлэлцээр гарын үсэг зурлаа.

  1.  “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын 1993 оны аравдугаар сарын 22-ны өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай протокол”
  2. “Терроризмтэй тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах, Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”
  3. “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам хоорондын 2008 оны наймдугаар сарын .2ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”
  4. “Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам болон Бүгд Найрамдах, Казахстан Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцээр”
  5. “Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
  6. “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хот хооронд ах, дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”
  7. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Казахстан Улсын А.И.Бараеьын нэрэмжит Үхрийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төв хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button