УЛС ТӨР
Беларусь улсын нийслэлд Монгол улсын ЭСЯ-ыг нээнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тодруулбал, өчигдрийн хуралдаанаар энэ асуудлаар гишүүд асуулт тавьж, хариулт аван, үг хэлсэн бол өнөөдөр санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар дэмжив.
Одоо Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.