Анх удаа Азийн гурван баг хасагдах шатанд шалгарлаа

ДАШТ-ий хэсгийн шат өнгөрсөн шөнө “G”, “H” хэсгийн тоглолтоор өндөрлөж, хасагдах шатанд тоглох багуудын нэрс бүрэн тодорлоо. Манай Монголын спорт сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байсан “H” хэсгийн сүүлийн тоглолтод Азийн төлөөлөл БНСУ Португалыг 2:1-ээр хожиж, хэсгээсээ хоёрдугаар байраар шүалгарлаа. “Улаан арслангууд” энэ ДАШТ-д Ази тивээс хасагдах шатанд шалгарсан гурав дахь баг болж /Нөгөө хоёр нь Австрали, Япон/, Шар тивийнхээ хөлбөмбөгийн шинэ түүхийг бичилцсэн.
Тоглолтын 90+1 минутад Сон Хын Миний дамжуулалтаар Хван Хи Чан хожлын гоолыг оруулсан юм.

Нөгөө талд Уругвай Ганыг 2:0-ээр хожсон ч цөөн гоол оруулсныхаа харгайгаар хасагдав.
“G” хэсэгт Камерун Бразилийг хожсон ч хасагдсан бол Швейцарь Сербийг буулгаж, сүүлийн таван ДАШТ-ийнхээ дөрөвт нь хэсгээс шалгарсан амжилт үзүүлэв. Бразил 1994 оноос хойш анх удаа хэсгийн бүх гурван тоглолтдоо хожиж чадсангүй. Ер нь "Катар 2022"-ын хэсгийн шатанд бүтэн есөн оноо авсан нэг ч баг гараагүй нь хөлбөмбөг олон улсад жигд хөгжиж байгааг харуулж байна.
“Катар 2022”
“G” хэсэг
Серб – Швейцарь – 2:3 (2:2)
«974» цэнгэлдэх
Гоол: 0:1 – Шакири (20), 1:1 – Митрович (26), 2:1 – Влахович (35), 2:2 – Эмболо (44), 2:3 – Фройлер (48).
Камерун – Бразил – 1:0 (0:0)
«Лусаил» цэнгэлдэх
Гоол: 1:0 – Абубакар (90+2).
“H” хэсэг
БНСУ – Португал – 2:1 (1:1)
«Эдьюкейшн Сити» цэнгэлдэх
Гоол: 0:1 – Рикарду Орта (5), 1:1 – Ким Ен Гвон (27), 2:1 – Хван Хи Чхан (90+1).
Гана – Уругвай – 0:2 (0:2)
«Аль-Жануб» цэнгэлдэх
Гоол: 0:1 – де Арраскаэта (26), 0:2 – де Арраскаэта (32).
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Solongoschuud mundag daichin baxarxmaar xumuus yumaa Kino drama k- pop urlagaar delxii deer olon xumuusiig bishruulj baina odoo sportoor delxii dayar gaixshruulj baina daa
Уран гоёмсог тоглолтуудыг пижигнэсэн, зуур�##�дсан өлсгөлөн тулаан шиг болгочихлоо. Үзэхээс ч дургүй хүрч байна.
Манай Соонууд мандтугааййй
ДОРНО ДАХИНЫ ГҮН УХААН ХҮЧТЭЙ. БИДНИЙ ЦАГ ҮЕ ИРЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА. АМЖИЛТ
БАЯР ХҮРГЭE. МАШ МУНДАГ БАЙСАН.