Улс төрийн мэдээ
"Тавантолгой төмөр зам" ХХК-д онцгой дэглэм тогтоож, мөн БЭТ томиллоо
Засгийн газар өнөөдөр /2022.12.12/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар "Тавантолгой төмөр зам" ХХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэр гаргажээ.
Онцгой дэглэмийн хугацаа зургаан сар бөгөөд ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг БЭТ-өөр томилсон байна. Тогтоолыг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт уншиж, танилцуулсан.
"Тавантолгой төмөр зам" ХХК-д онцгой дэглэм тогтоосон хугацаанд БЭТ нь:
- Компанийн бүтцийг оновчтой хэлбэрт оруулах, шаардлагатай бол зарим ажилтныг чөлөөлөх, томилох
- Төмөр зам барих явцад хөрөнгийг зөв зарцуусан, эсэхийг тогтоох, аудитын шалгалт оруулах,
- Хууль зөрчсөн байж болзошгүй гэрээг хуулийн байгууллагад өгч шалгуулах,-Компанийн худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт хийж, дүнг Засгийн газрын хуралдаанаар танилцуулах,
- ТТ-ГШ чиглэлийн төмөр замын тээврийн хяналтыг сайжруулах, аюулгүй ажиллагааг бүрэн хангах, хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх үүрэг хүлээж байна.
Мөн хяналт шалгалтын явцыг олон нийтэд тухай бүрд нь мэдээлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, түүнд бүх талын дэмжлэг үзүүлэхийг Зам тээврийн хөгжлийн сайдад даалгажээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ УГААСАА АНХНААСАА Л ХУДЛАА ЧААГААД ЭХЭЛЛЭЭ НИРГЭСЭН ХОЙНО НЬ БАХИРАЛДАХ ШИВ МЯГМАР БОЛ ХУДЛАА ГАР ШҮҮ ТЭРИЙГ ХӨӨЖ ЯВУУЛ ХАРИН МЯГМАРЫН ОРОНД ЛАЙВЧИН МӨНХЭРДЭНИЙГ ЯВУУЛЧИХАА ТЭР ТЭНД П..ГЭЭ УНШААД БУДАА БОЛГОНОО
угаасаа төрд гарч иднэ баяжина гэж зүтгэцгээдэг биздээ өөрчлөх цаг болсоон
гадаад харилцааны газрын дарга гээд байгаа Батцэцэгийг сайн шалгаарай. Ерөнхий инженерийн эхнэр ш дээ. 5 хүүхдийг уйлуусан хүүхэн
кккк Мягмар чинь Удаанжаргалтай хамт Хууль зүйн яаманд ажиллаж байсаншд
удааныг хэн ттоох бэ