НИЙГЭМ

“Өнөө өглөө нас барсан 25 настай иргэн угаартсан эсэх нь эргэлзээтэй”

Нийслэлийн онцгой байдлын комиссоос цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийн, мэдээлэл хүргэлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнөө өглөөний зургаан цагийн байдлаар угаарын хийн дуудлагаар эмнэлэгт таван том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Аравдугаар сарын  3-наас хойш нийт 364 хүн угаарын хийн дуудлагаар Яаралтын түргэн тусламжийн төвд хандсанаас зургаан иргэн амиа алдсан.

Өнөөдөр 08:32 цагт Баянзүрх дүүргийн иргэн дуудлага өгсөн. 10 минутын дараа тусламж очиход 25 настай иргэн Г нас барсан байсан. Үхлийн шалтгаан нь угаарын хий гэхэд эргэлзээтэй. Яагаад гэвэл хамт амьдардаг 60 гаруй нас аав, ээж хоёрынх нь биеийн байдал хэвийн. Нас барсан шалтгааныг шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үзлэг, шалгалтаар тодорхой болно. Өдөрт 10-15 өрхийн 20-30 хүн угаарын хийн асуудлаар тусламж дуудаж байна” гэлээ.

Н.ГАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button