НИЙГЭМ
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор дөрвөн хүн амиа алджээ
Амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 12-13-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 11 хүн гэмтжээ.
Эдгээр өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 547 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 451-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 6 хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутаг хоёр хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -7
- Мөргөлдөх хэлбэрээр -4
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Levitra Valore http://buycialisuss.com - Cialis Acheter Levitra En France cialis without a doctor's prescription Cialis 10 Mg Tadalafil Filmtabletten
Levitra Generika Rezeptfrei Bestellen http://buycialisuss.com - cialis 5 mg Does Zithromax Treat Strep Throat Cialis Cat Keflex Dose