Нийгэм мэдээ

Баян-Өлгийд сураггүй болсон охиныг 38 дахь өдрөө хайж байна

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн хоёрдугаар гудамжинд иргэн Д.Мөнгөнтуяа нэгдүгээр 18-ны өдрийн 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай бид мэдээлсэн билээ.

Тухайн өдөр гэрээсээ гарахдаа "Цэвэр рашаан авна" гээд ээж, ах хоёрынхоо зөвшөөрлөөр гарчээ.

Улмаар ээж нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Манай охин гэрээсээ гараад "хоёр найзтайгаа уулзаж байна, жаахан байж байгаад орно" гэж ярьсан. Гэвч тухрайн өдөр ирээгүй. Харин маргааш өглөө нь үүрээр уулзсан гэх хоёр найз нь гэрт орж ирээд "Мөнгөнтуяаг Одмаа гээд эгч нь аваад явсан" гэж хэлсэн. Гэвч ах нь хоёр найзтай нь цуг Одмаа гэх эмэгтэй гэрт очсон ч байгаагүй. Тухайн эмэгтэй Мөнгөнтуяатай уулзаагүй гэж хэлсэн юм билээ. Гэвч дараа нь чат нь олдож н.Одмаа гэх эмэгтэй "энд сууж байна хүрээд ир" гэж зураг явуулаад дуудсан байсан. Дараа нь Одмаа хэлэхдээ "Би Мөнгөнтуяатай уулзсан. Уулзаад Цэнгэл сумын цагдаа болон багийн засаг дарга найзаараа хүргүүлсэн гэсэн" хэмээн ярьсан байдаг.

Мөн тэд охиныг дэлгүүрийн гадаа орхиод явснаас 5-6 минутын дараа өөр машин ирж аваад явж буй дүрс бичлэг үлдсэн ч, тухайн машины мэдээлэл, ул мөр олдоогүй гэсэн.

Гэвч өнөөдрийг хүртэл охиныг олоогүй байгааг эх сурвалж хэллээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Eguur medeelelee nygtalj taviarai hudlaa medeelel buu taraa mashinaas buusniig dahiad mashind suusniig hench notloogui bga shv

Зочин
Зочин

Muusain hasguud horoljdee ohiniig

Зочин
Зочин

19-тэй бол эмэгтэй гээч

Зочин
Зочин

5-6 minut yugaa huleeged zogsood bsiin

Зочин
Зочин

Хасагуудыг казах руу нь хөө

Зочин
Зочин

ЯАНАА ХӨӨРХИЙ ХААЧЧИХАВАА АМЬД МЭНД Л БАЙГААСАЙ САМАРТ ЯВЧИХДАГ ЭРГҮҮ ШИГ БОЛЦОРСОН БОЛ Ч ЯАХ ВЭ? МЭНД Л БАЙВАЛ ДООДОХ БОЛ ХАМААГҮЙ ЯАСАН Ч ЯАХ ВЭ? ОЛДООСОЙ БИЛЭЭ АЯГҮЙ БОЛ НЭГ ГАЗАР АЛХИУЛААД ХЭВТЭЖ БАЙГААДАА ҮЗМЭРЧ БӨӨ НАР ОЛИЙШТ ГЭХДЭЭ ТЭД ОДОО ХАЛТУУРНЫХ НЬ ОРГИЛ ҮЕ БОЛЧИХООД БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button