Нийгмийн
УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын орлого гэнэт өссөн асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр /2019.10.16/ хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Болд, М.Оюунчимэг нарын орлого гэнэт өссөн асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Тодруулбал, “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс дээрх гурван гишүүнийг УИХ-ын гишүүн болоод хөрөнгө нь огцом өссөн баримтыг шалгуулах хүсэлтийг УИХ-ын Ёс дэд хороонд өгсөн билээ. Энэ дагуу дээрх гурван гишүүний асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Шадар сайд Ө.Энхтүвшиний гишүүдийн картыг сугалсан асуудал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр аягаар ширээ нүдэж эсэргүүцэл илэрхийлсэн гэх асуудлаар тус, тус гомдол ирсэн учраас хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл байна.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.