Гадаад мэдээДЭЛХИЙ
Хятадууд Швейцарийн банкуудаас хадгаламжаа татаж эхэлжээ

Швейцарийн томоохон банкны удирдлагууд БНХАУ-ын харилцагчид нь мөнгөө эргүүлэн татаж эхэлсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэд үйлчлүүлэгчдийнхээ энэ үйлдлийг барууны орнуудаас ОХУ-д тавьсан хоригтой холбож тайлбарласан байна. “Financial Times” энэ талаар мэдээллээ.
Швейцарийн хамгийн том 10 банкны зургаад нь БНХАУ-ын харилцагчид мөнгөө татаж байгаа байдал ажиглагдсан байна. Үйлчлүүлэгчид нь мэдээжийн хэрэг, маш чинээлэг хүмүүс тул банкинд багагүй хохирол учруулах нь одооноос мэдэгдэж буй юм байна.
Банкуудын удирдлага “Швейцарь улс ОХУ-Украины дайны асуудлаар төвийг сахисан байр сууринаасаа татгалзаж, ОХУ-ын эсрэг зогссон нь хятадуудад болгоомжлол төрүүлсэн” гэж хэвлэлд ярьжээ.
Швейцарийн ДНБ-ий 10 орчим хувийг банк санхүүгийн салбар бүрдүүлдэг. Тэгвэл банк санхүүгийн салбарын орлого ашгийн багагүй хувийг Ази, тэр дундаа БНХАУ-ын харилцагчид өгдөг байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болж сайн бна. Зөв зүйл бна.
Вангагийн зөгнөлөөр энэ оны эцсээр дэлхийн 3-р дайн Европд эхлэх сурагтай байна лээ. Нэг талд нь Европын холбоо, АНУ нөгөө талд ОХУ, Хятад, Энэтхэг гэсэн томчууд /Хятад Энэтхэг 2 ноёлох их хүслээсээ болоод нууцаар Оростой нийлж байгаа, дээр нь хамгийн их хүнтэй -дайнд хэдэн саяаар явуулсан ч хохирохгүй гэсэн бодолтой 3/ байна. тиймээс одоо Хятадуудын хувьд Европ аюултай газар болсон.
ОРСУУДЫГ БОЙКОТЛООД БАЙСАН.ДАРААГИЙНХАН НЬ ХЯТАД ГЭЭД БАРУУН ЕВРОПЧУУД ЯРИАД ЭХЛЭЧИХСЭН ШҮҮ ДЭЭ.ТЭГЭХЭЭР ШВЕЙЦАРЫН БОЛОН БАРУУНЫХАНД МӨНГӨӨ ХИЙЖ ЦАРЦААЛГАХ ТЭНЭГ УЛС , ХҮН БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ
Удахгүй Тайвань руу дайрна. Тэгэхлээр мөнгөө царцаалгаж алдахгүй гээд авч бгаам бна
Төвийг сахидаг гэдэг Швейцари барууныхны атганд орснуу
Англи,Амкрикийн империалистүүд гэж л үзэн ядаж өссөн юмсан, Орос,Хятадын фашистууд гэж "хайрлаж" өтлөх ёстой болж бна уу ?!
Манайх руу бага гэлтгүй хөрөнгө нь орж ирэх байх, тэнд хадгалснаас манайд хөрөнгө оруул, бид нүүхгүй, бас аль нэг талд ч орохгүй, мөнхийн хөрш шүү.