Гадаад мэдээДЭЛХИЙ
Ши Жиньпин БНХАУ-ын удирдагчаар гурав дахь удаагаа сонгогдлоо

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин гурав дахь удаагаа бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. ХКН-ын дүрэм ёсоор тус улсын удирдагч тав, таван жилээр хоёр удаа буюу дээд тал нь 10 жил ажиллах боломжтой байсныг Ши Жиньпин 2018 онд өөрчилж, улмаар өнгөрсөн оны сүллээр болсон намын их хурлаас ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Үндэсний аюулгүй зөвлөлийн даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдсон юм.
БНХАУ нэг намын тогтолцоотой улс тул намын өндөр хэргэм зэрэгтнүүд улсын өндөр албан тушаалыг хашдаг. Энэ дагуу, Бээжин хотноо чуулсан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаас түүнийг “Хятадын Ерөнхийлөгч бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга”-аар батламжилжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.