Нийгэм мэдээ

Таван чиглэлд зорчигч тээвэрлэлтийг хязгаарлалаа

Автотээврийн үндэсний төвөөс цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан сэрэмжлүүлэг гаргалаа.

Өнгөрсөн шөнөөс эхэлж орсон цасны улмаас тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг 15:00 цаг хүртэл хойшлуулсан бөгөөд хязгаарлалтыг сунгаж магадгүй аж.

Архангай аймгийн Цагаан давааны авто замын зорчих хэсэгт цас их орсны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Иймд АТҮТ-ийн шуурхай бүлэг хуралдан зарим аймаг руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож эхэлжээ.

Иймд онцын шаардлагагүй бол орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг албаныхан анхаарууллаа.

 Халтиргаа үүссэн орон нутгийн замуудад Тээврийн цагдаагийн алба, АТҮТ, ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байгаа аж. Албаныхны өгч байгаа мэдээллээр иргэд жолоочдыг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж заавал өвлийн дугуй солихыг шаардаж байна.

Өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа ч замын нөхцөл байдалд хурдаа тохируулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж даваа болон шалгах постууд дээр хяналт тавьж байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button